Бидний тухай

Airsoft спорт гэж юу вэ?
Эйрсофт спорт нь байлдааны бүх галт зэвсгийг дууриалган хийсэн спорт сургалтын зориулалттай бууг ашиглан ганцаарчилсан болон багийн бүрэлдэхүүнээр хоорондоо байлдаж тоглодог, хөдөлгөөнт спортын төрөл юм. Энэхүү спорт тоглоомын нөхцөл нь харилцан адилгүй бөгөөд тоглолтын төрөл янз бүр байдаг, мөн сургалтын зориулалтаар ч ашигладаг бөгөөд дараах чиглэлүүдэд түлхүү ашигладаг.



Доорх чиглэлүүдэд airsoft спорт сургалтын бууг түлхүү ашигладаг:

- Спорт тоглоомын чиглэлээр,
Цамхаг хамгаалах, туг булаацалдах, өрөө цэвэрлэх, барьцааны хүн аврах, VIP хамгаалах, багийн эсрэг баг, тусгай өгөгдөл бүхий даалгавар биелүүлэх гэх мэт,
- Сургалтын чиглэлээр,
Практик буудлагын спортын анхан шатны мэдлэг олгох хуурай дасгалууд,
- Энтертайнмент чиглэлээр,
Кино, клип гэх мэт дэлгэцийн бүх төрлийн уран бүтээлд ашиглах,


Эйрсофтын түүх, үүсэл гарал

Эйрсофтын төрөл нь Япон улсаас гаралтай. Анх дайны цаг дуусч цэрэг, цагдаа, тусгай хүчнийнхий бэлтгэл сургуулилтын зориулалтаар хэрэглэгдэж байсан нь энгийн иргэдэд нээлттэй болж улмаар спорт тоглоомын түвшинд хүрсэн бөгөөд 1980-аад онд Их Британид тархсан нь олон улсын түвшинд хөгжих боломжийг олгосон юм. 

Харин Японоос гаралтай эйрсофт хэрэгсэлүүд нь дэлхийд хамгийн сайн үйлдвэрлэгчээрээ алдартай. Хонк конг, Тайван зэрэг оронд хуулбарлан дууриаж, улмаар өөрийн гэсэн шилдэг брэндүүдтэй болж, олон улсад улам бүр түгсээр байна.
Зарим улсын цэрэг, цагдаа, тусгай хүчнийхэн бэлтгэл сургуулилтаа хамгийн орчин үеийн боловсронгүй эйрсофт спорт сургалтын буугаар хийдэг байна. Түүний нэг тод жишээ бол АНУ, ОХУ, Япон улс юм.

Энэ нь сүүлдээ спортын төрөл болон хөгжөөд нас, хүйс харгалзахгүй олон улсад хөгжөөд байна. Эйрсофт спорт сургалтын бууны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улсын тоонд Япон, Тайвань, Хонг Конг, АНУ болон Европ зэрэг улсууд зүй ёсоор багтана.


Эйрсофт спорт сургалтын буу

Эйрсофт буу нь харагдах байдлаараа галт зэвсгийн дууриамал хувилбар юм. Сум нь хуванцар болон пүдрэн бөөрөнхий хэлбэрийн байдаг бөгөөд диаметр нь 6-8мм байдаг. Эйрсофт спорт сургалтын буунууд нь хүйтэнд /-5 хэмээс дээш/ тэсвэр муутай байдаг учир дулаан газар эсвэл дулааны улиралд гадна талбайд хэрэглэхэд тохиромжтой. Эйрсофт спорт сургалтын бууг ажиллах зарчмаар нь дараахи төрлүүдэд ангилдаг:

Цахилгаан буу “Airsoft electric gun” – “AEG”
Хийн даралтат буу “Airsoft gas blow back gun” – “GBB” 
Пүршин буу “Spring” – “Bolt Action” 

Эйрсофт бууны тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.